Зам засвар хийгдэж байгаа гээд 1-р хороолол тэр чигээрээ нуль түгжрэл.
Асуудал нь 1 талын замыг засч буй учраас гээд 1 урсгалыг нь голоор нь хувааж явуулж байгаа юм байна.
Энд хэд хэдэн асуудал үүсч буйг ажигласнаа хэлэх гэсэн юм.
Мөн хэсэг нөхдүүд манийг нь асуудал гаргаж тавихаас шийдэл гаргаж ирдэггүй гэж ирээд шүүмжилж байсныг санаад шийдэл санал болгох юм.
1. 1 урсгалыг голоор нь хувааснаас болоод аль ч тал нь удаан ч гэсэн аятайхан явах боломжгүй. Хэт нарийхан учраас автобус явлаа бол ер 2 эгнээ явах гэж оролдох дэмий хэрэг болж байх.
2. Замыг хэсэгчилж хаасан учраас цаанаас өргөн эгнээнээс ирсэн машинууд нөгөө нарийхан хэсэг рүү чихэлдэж өрсөлдөж ордгоос шүргэлцэх зэрэг нь наад захын асуудал болж байна.
3. Хүн зогсож авах буулгах гэдэг бол түмний хараалыг барсан асуудал. Автобусанд бүр хүндээр тусахыг бодолцох хэрэгтэй.
4. За Саппоро-ийн аюулгүйн тойрогт их том маапаан үүсч байгааг бүгд мэдэж байгаа. Цаанаас өргөн урсгалаас ирсэн машинууд тойрог дотроо түгжирч, нарийхан жим рүүгээ чихэлдэн цутгаж байх. Мөн нарийхан хэсгээс хөлс баастайгаа хутгалдсан хэдэн машин тэрэг гарч ирэхэд тойрогт хэвтрэх гэж овоо юм болж арын хэдийгээ хашраах.
Нөхцөл байдал ийм байхад яагаад нөхдүүд энийг аятайхан зохицуулж болохгүй байгаад гайхаж байна.
Надад нэг ийм шийдэл байж болохоор харагдаад байгаа.
Аюулгүйн тойрог, 2 урсгалтай төв зам, 1-р хорооллын арын зам гэсэн өгөгдлүүдийг ашиглаад замын урсгалыг аль болох хурдан өнгөрөөхөөр замыг хэсэгчилж хаах боломжийг гаргаж ирэхийн.
1-р хорооллын хойд замыг 1 чигийн хөдөлгөөнтэй болгож, Зүүнээс баруун тийш хөдөлгөөнийг дэмжиж, харин урд талын төв замыг баруунаас зүүн тийш 1 чигийн хөдөлгөөнтэй болгож хуваарилалт хийх нь илүү үр дүнтэй гэж бодож байна.
Яагаад гэдгийг тайлбарлая.
1. Замыг хувааж ашигтай талбайг хаалтаар багасгахгүй.
2. 1 замаар зөвхөн 1 тийш чиглэн явах учраас бусдадаа саад болох нь бага.
3. Аюулгүйн тойргийн ачааллыг жигдрүүлж өгнө.
Яаж: Хойд замыг шууд баруун чиглэл болгосон учраас баруун тийш явах машинууд тойргоос шууд хойшоо орж явах юм.
Ингэснээр баруунаас тойрог руу орж ирж буй машинууд зөвхөн хорооллоос орж ирсэн машинуудын л саадтайгаар тойрогт нэвтэрнэ. Ачаалал бараг 2 дахин багасна.
4. Ингэж замаа засаад дуусаад нөгөө талаа хаахад энэ зарчим мөрдөгдөөд явахад зовлонгүй.
5. Гол замын хойд талыг хааж засахад хороолол дотроос гарч буй зүүн тийш явах машинууд яах вэ гэдэг асуудал үүснэ. Тэд хойд замын урсгалаа дагаад Москва хорооллоор буцаж эргэнэ.
За энийгээ зургаар харуулах гээд оролдоё.
За тэгээд та хэд юу гэж бодож байна.
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин