Oct 19, 2012

Спортод дуртай нь наашаа

Зиа саяхан Буянт-Ухаа спорт ордонд Волейболын залуучуудын улсын аваргын тэмцээн болж өндөрлөв. Залуучууд гэдэг нь 16-22 насны залуус гэсэн үг.
Тэр тэмцээнийг зохион байгуулах завшаан тохиосны хувьд тэнд төрсөн хэдэн бодол зураг бичлэгээ хуваалцах санаатай сууж байгаа маань энэ.


Монголд спортууд үнэхээр өмнөхөө бодвол хөгжсөн байна. Тэр тоглож байгаа залуучууд үннэн сайжирчээ.
-Эмэгтэй төрөлд оролцоогүй баг нь Буриадад очиж тоглоод алтыг нь аваад ирсэн байх юм.
-Ахиад нэг баг нь Тайландад азийн аваргад очоод нилээн дээгүүр тоглосон байх юм.
-Нурууны өндөр бол ер нь азид бол өрсөлдөхүйц хэмжээнд хэдийнэ очсон байна.
-Ориг Микаса бөмбөг, хэрэглэлтэй, Олон улсын стандартын шал дэвсцэн, шүүгчид нь Микаса өмсгөлтэй үнэхээр өнгөлөг харагдсан.
-Тэнүүн Огоо гээд багт Солонгосын Оюутны Лигт тоглодог, сургуулиа төгсөөд Үндэсний Лигт нь тоглох гэж байгаа гээд Монгол залуу ирж тоглоод хүрэл медаль хүртэж байна. Алт Мөнгө нь тэгэхээр ямар түвшинд очсон байна?

За харин асуудалтай санагдсан зүйлүүдээ бичих нь бас зүйтэй байх.
-Буянт-Ухаа гэхээр готоос гараад явчиж байгаам шиг санадым уу яадын ирж үзэхгүйм.
-Тэр нэг Айхтар тоглодог гээд байсан залуу гэхэд Солонгосын үндэсний лигт тоглохын тулд иргэншлээ сольж байгаа гэсэн. Энэ нь тэр залуугийнхаа хувьд дажгүй санал боловч Монгол талаасаа, Волейбол талаасаа үнэхээр харамсам мэдээ болж байгаа юм.
Зургийг нь оруулчий.

-Азийн аваргын Волейболын тоглолт болохд Буянт-Ухаа заал пиг дүүрч, хаалгаа барьж байсан бол саяхан болж өнгөрсөн Сагсны Азийн аваргад заал дүүрээгүй гэж тэндхийн ажилтан ярьж байсан.
-Волейболын спорт хамгийн олон тоглогчтой, бүх аймаг сумдуудад салбартай аварга айл байх юм. Хөлбөмбөг сагс гээд шоу нь хөгжсөн спорт гэж хуйлрахаас залуус хаана бол хаана талбай шаардахгүй тоглож болдог энэ спортыг бодлогоор дэмжмээр санагдсан юм. Томхон компаний маркетерууд анхааралдаа авчихад илүүдэхгүй. Бэлэн масс байна шд тэнд.
-Энэ тоглолтод Мөнгөн медаль авсан Хасу Мегастарс гээд багийн залуучууд  бүгд 16-17 настай хүүхдүүд байгаа мю. Аварга авсан багтай 5 сет тоглолтыг бий болгож байгаад хожигдсон нь сүүлдээ сэтгэл санаагаар суугаад эхэлж байгаа байдал харагдсан. Тоглолтын дараа дасгалжуулагч нь торгож заал хэд тойруулж гүйлгээд авсан харагдсан.
Юу хэлэх гэсэн бэ гэхээр энэ хүүхдүүд Азийн аваргын тэмцээнд Иран руу явах гэж байгаа гэсэн. Энэ авъяаслаг залуус тэнд очоод адилхан гарууд тоглож байгаа гэдгийг үзээд мэдрээд ирвэл монголын волейболын спортын хөгжилд том хувь нэмэр болно гэж бодож байна.
Даанч энэ баг явах гэхэд санхүү байхгүй. Хасу компаний захирал нь өөрөө зүтгээд бүтэн баг авч явахад барахгүй даваа болоод байна гэж учирлаж байлаа.
-Энэ жилээс Витафит групп Волейболын холбоотой алтан түншийн гэрээ байгуулж, бүхий л үйл ажиллагаанд нь хамтран ажиллахаар болсон. Гэвч ганц түнш гал болоход хэцүү лд.

Мянга донгоссоноос 1 үзүүл гэж үг байдаг даа.
Тоглолтын бичлэгээс толилуулъяаа
Эхлээд хүрлийн төлөөх тоглолт
Уурхайчин VS Тэнүүн Огоо
Зиа алтын төлөөх тоглолт
Хасу Мегастарс VS ХААИС
За тэгээд та хэд юу гэж бодож байна.
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин

No comments:

Post a Comment