Улаанбаатар
үүлтэй байна. Бүр Бат Үүлтэй байна. Иймд харах, явах орчин хязгаарлагдах тус
иргэд үйлдэлдээ анхаарна уу гэх маягийн цаг агаарын мэдээтэй болох шинжтэй.
Тэгснээ нийтэд
зарлаж байгаа тайлбар мэдээлэл нь тоолоод сурцан нохой ч итгэхээргүй марзан юм
байхын.
Жаахан сийрүүлий.
Улаанбаатар хотод байгаа автомашины 70 хувь нь буруу талдаа үрүүлтэй машинууд байдаг
бөгөөд нийт зам тээврийн ослын 51%-ийг гаргадаг учраас хориглох нь зүйтэй гэж
үзсэн гэнэ. Тэгэхээр үлдсэн 49%-ийн ослыг 30% хамаарах зөв талдаа үрүүлтэнгүүд
хийж гүйцэтгэдэг болж таарна. Нэг ёсондоо Зөв үрүүлтэнгүүд буруу
үрүүлтэнгүүдээс 2 дахин их осолд хамаардаг гэсэн үг.
Бас нэг тамхины
хориг байна.
Би бол улаан
тамхичин гар. Гарчхиймсан гэсэн бодол тээгээд удаж ч яваа. Энэ ч яахав Харин
тамхи татахыг хориглосон газруудаар татвал сая хүртэл төгрөгөөр торгоно л гэж сонссоноос
биш яг хаана татаж болохгүй юм бэ? Гэдгийг нь сонсоогүй уншаагүй мэдээгүй. Би
уг нь бараг 24|7 нэт-д байдаг хүн.
Энэ нь хууль
хийлээ гэхэд хэрэгжилтэд огт анхаардаггүйн тод жишээ. Гялс хэдэн тамхичин
торгож төсвийн алдагдалдаа нэмэрлэх гээд байгаа юм уу үгүй юм уу бүү мэд.
Одоо сэтгэгдэл
хянадаг болох юм байх.
Сачий нь хүрвэл
тэгээрэй гэж хэлэхийн ялдамд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан
боомилох, ардчиллын үндсэн баримтлалыг зөрчсөн үйлдэл болж байгааг сануулах
гэсэн юм.
2008 оны 7-н
сарын 1-ээс эхлэн МҮОНТВ болон бусад ТВ-ээр цацагдсан өвдөг арчлах зөвлөгөө
болон тархи угаах мэдээлэлд хүмүүс хэрхэн хандсаныг нь хүмүүс мартаагүй байх.
Нийтлэл нь байна
уу, сэтгэгдэл нь байна уу, болий тархи угаалт нь байна уу, аль нь ч байлаа
гэсэн “Ямар ч ухаантны үгийг илүү ухаантай нь няцааж болдог” гэсэн хандлагаар
наад асуудалдаа хандаа л гэх гэсэн юм.
Үнэнхээрийн сөрөг
дайралтаас агшаад, арагшаа харж явахгүй бол болохгүй байгаа бол тэр хяналтад
зарцуулах хүн хүч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө арай өөр арганд зарцуулбал
цаашдын зам мөрд чинь хэрэгтэй шд гэмээр санагдах юм. Та хэд наанаа мөнхрөхгүй.
2016 гэхэд сөрөг хүчин болчоод сууж байхыг хэн мэдлээ тиймээ.
За энэ мэтчилэн
маний мэдсэн мэдээгүй, хавчсан хавчаагүй олон л асуудал явж байгаа. Тэр болгоны
цаана ямар ямар учир жанцан бодлого тохироо байдгийг мань мэт нь мэдэхгүй мд.
Та хэд юу гэж
бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин
No comments:
Post a Comment