Jan 14, 2013

Уучлаарай, таны сэтгэгдэл бичих эрх хязгаарлагдсан байна


Аливаа мэдээлэл нь түгэхдээ ерөнхийдөө дараах хэлбэр үе шатыг дамждаг.
Мэдээлэл боловсруулалт, түгээлт, хариу үйлдэл.
Наад захын жишээ татахад Тэнгэрт тулсан гайхамшгийг бүтээж, ард түмнийг жаргааж, Монголыг диваажин болгох тухай хийгдсэн Оюу толгойн реклам хэдэн төгрөгөөр бүтэж, хичнээн зардлаар ТВ-үүдээр цацагдав. Үүнд ард түмэн ямар хариу үйлдэл үзүүлснээс үр дүн нь тодорхойлогдоно.
Харин Оюу толгойн тухай сайнтай муутай хов жив, мэдээ мэдээллийг уншаад сонсоод бодоод иргэд, дээр дурдсан рекламнаас илүү ойлголтыг олж авч чадаж байгаа.
Одоо анх дурдсан 3-н үе шатыг яръя л даа.
Анхнаасаа мэдээлэл боловсруулалт хийгдээд, ямар агуулгыг юу гэж илэрхийлээд, хаагуур хэрхэн түгээх зэргээ тодорхойлоод нийт масс руу цацаж байгаа. Энэ хэсэгт захиалагч, сэтгүүлч гэх мэт мэдээллэгч нар багтана. 
Нэртэй нэргүй, худлаа нэртэй, эсвэл захиалгынх гэдгээ нуумар аядсан нийтлэлчдийн гэх мэт бэлтгэгдсэн мэдээллүүдийг цааш нь авч үзье. Яагаад гэвэл аливаа мэдээлэл эргээд гинжин хэлхээсийг бий болгодог.
Энэхүү мэдээллийг хүлээн авагчдыг дотор нь ерөнхий 2 ангилъя. Эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөөгүй.
Хөндөгдсөн хэсгийн хариу үйлдэл нь манай Засгийн газрын хийх гээд байгаа сэтгэгдэл хязгаарлалтын гол шалтгаан.
Хариу үйлдэл хэрхэн илэрдэг вэ? гэхээр хариу мэдээлэл гаргах, няцаах, булзааруулах, өрсөн гүтгэх, доромжлох зэрэг багтана. Энэ нь нөгөөмэдээлэл боловсруулалт гэсэн хэсэг нь.
Харин одоо энийг ТВ-ээр шахах уу? сонинд нийтлэх үү, аман яриа болгож тараах уу? Сэтгэгдэл дээр спам хийх үү гэдгийг нөхдүүд шийдэж байгаа. Энэ нь мэдээлэл түгээлт гэсэн хэсэг нь.
Энэ мэдээллийг хүлээн аваад хийгдэх хариу үйлдлийг мөн 2 ангилъя... гэх мэтээр гинжин хэлхээ үүсгэдэг.
Жишээ болгож 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийг субьект цөөтэйгээр нь татий.
Өөрийгөө Намбер Ваан гэсэн эсцинар бүхий нэгэн тал өөрчлөх үү гэсэн слоган бүхий нөгөө тал. Өөрчлөлт ярьсан талын рейтинг өндөр болоод ирэхээр нөгөө талын эрх ашиг хөндөгдөв.
Намбер Ваан тал ямар хариу үйлдэл хийв. Өөрчлөгч бол хужаа, хужаа хужаадаа тэнэж ирсэн хужаа гэсэн доромжлолыг тараасан. Би гүтгээгүй шүү. ТВ-үүдээр цацагдсан, хужааг нь бүр батласан гээд нутгийнх нь хүнээс яриа авч ирээд явсан нэвтрүүлгийг санаж байна.
Тэгэхэд өөрчлөгч талын эрх ашиг хөндөгдөв. Ямар хариу арга хэмжээ авав. Ээжтэйгээ уулзаж, үнсүүлж нтр. Өрөвдүүлэх таакчиг. 
Намбер Ваан тал үүний эсрэг хариу үйлдэл хийгдэх л байсан байх. Даанч хугацаа тулсан учир зогссон байх. Өөрсдөө "хужаа" тактикаа юмыг яаж мэдэхэв гээд нөөц цагтай тооцохгүй.
Ингээд ард түмэн "өө настай ээжийг нь байхад хужаа эрлийзээр нь дуудаад ямар муухай хүмүүсэв" гээд л өнгөрсөн. Үр дүн: Манай намхан ерөнхийлөгч. |намхан, хүзүүгүй гэж дайрч байсныг орхив.|
Эндээс хэлэхэд Мэдээлэл боловсруулалт хэрхэн хийгдэхээс хамаарч, хариу үйлдэл үүсдэг гэдгийг ойлгуулах гэж оролдсон ухаантай юм.
Хариу үйлдлийг түгээх суваг боломжууд дотроос онцлон СЭТГЭГДЭЛхэсгийг хянах гэж оролдоод байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа юм.
Тэртэй тэргүй эрх ашиг нь хөндөгдсөн талууд л хариу үйлдэл хийдэг. Ардуудад байгаа ганц боломж нь сэтгэгдэл. Бинзен талхны үнэ нэмэгдэхэд бухимдлаа тэнд илэрхийлж, Олимпийн хос медалтан төрөхөд ардууд л твитэрлэж, фээсбүүкдэж хариу үйлдлээ илэрхийлцгээсэн.
Үнэхээр сэтгэгдэл буюу хариу үйлдлийг хянах гээд байгаа юм бол сэтгэгдэлд анхаарлаа хандуулах биш, мэдээлэл боловсруулалт,түгээлтийг хяна. Сэтгэгдлийг тайван орхи гэж зөвлөмөөр байгаа юм. Наадхаас чинь болж Монголд шинэ тулгар хөгжиж буй мэдээллийн технологийн соошл сегментийн бизнес унах дээрээ тулаад байна. Таануус хэзээ ч Фээсбүүкийг, Твитерийг хянаж чадахгүй шд.
Энэ мэтчилэн асуудлын голыг харалгүй өөрийн жинхэнэ нэр регистрээр бээгий сээгий хийх ёстой гэж хамаагүй ардчилсан үзэлтэй байх гэж бодсон хүн хүртэл нийтлэл бичээд унахын?
Би жишээ нь Битмин нэрээр хувийн үзэл бодлоо бичдэг, ажил хэргээ өөрийхөө нэрээр хийдэг, гэрийнхэндээ багын хочоороо дуудуулж, найзууд дундаа марзан шахуу нэрээр байршдаг. Буруу юу?
Та хэд юу гэж боджийно. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин
 "Долоон Бурхан харвадаггүй" гэдэг кино МАН-ыг ялалтад хүргэх ямар ч үндэсгүй байсан

No comments:

Post a Comment