Dec 6, 2013

Төрийн байгууллагуудын харилцааны хэрэгсэл

Төрийн байгууллагуудын албан харилцааны хэрэгсэлд утас факс мейл гэх зэрэг хэрэгслүүдээс гадна "хүн" гэж айхтар хэрэгсэл ашигладаг нь дэлхий бусад орноос ялгарах гайхалтай шийдэл болдог.
Төрийн үйлчилгээний байгууллага нь иргэдэд үйлчлэх ёстой гэдэг боловч үнэн хэрэг дээрээ өөрөө иргэдээсээ үйлчилгээ авдаг. Үйлчилгээ авахдаа бүр төлбөр авдаг. Галзуу бизнес сэтгэлгээ гэж энийг л хэлнэ.
Процедурыг дурдвал
Иргэн та нийгмийн даатгалын тодорхойлолт авах гэж 10 000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас тодорхойлолт авахад иргэн бол 2 000, ААН бол 10 000, Нийслэлийн шүүхээс ямарваа хэрэгт хариуцагч биш гэсэн тодорхойлолт 7500 гэх мэт үнэ бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээнүүд одоо нүдэнд дасал, амьдралд хэвшил болсон.
Дээрхи мэт үйлчилгээний хураамжуудыг ТӨРИЙН САН гэж нэг ч иргэдэд үйлчлэх салбар нэгжгүй газар руу ямар нэг банкнаас гуйвуулж, банкны үйлчилгээний шимтгэлд 300-500 төгрөг нэмж төлдөг. Энэ нь ч байх л ёстой эд.
Ингэснээрээ та хэрэгцээт тодорхойлолтоо авч, ажил хэргээ бүтээх боломжтой болж байгаа юм.
Одоо логик хийгээд үзье.
Таны төрийн байгууллагуудаас авч буй ямарваа тодорхойлолтыг бараг зөвхөн төрийн байгууллагуудад л ашиглагддаг. Одоо ААН-үүд хүн ажилд авахдаа цагдаагийн газрын тодорхойлолт ч авахаа больсон цаг.
Танаас төрийн байгууллага л тодорхойлолт авчрахыг шаарддаг. Тэр тодорхойлолтыг нь төрийн байгууллагаас л очиж авдаг.
Нэг ёсондоо төр танд үйлчилгээ үзүүлэхийн тулд танаас үйлчилгээ хүсдэг. Танд төлбөрийг нь өөрөө төлөөд тэндээс тийм бичиг аваад ирээчээ гэж байгаа хэрэг.
Монголд харилцаа холбооны салбар үүсч хөгжөөд даруй 100 жил, Интернэт нэвтрээд 15, Цахим Монгол хөтөлбөр хэрэгжээд 10 жил өнгөрч.
Гэтэл төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны шаардлагыг иргэд үүрээд ирсэн гэсэн үг юм.
Утсаар төлөөлүүлээд үзье.
"А" байгууллага "Б" руу "Сайн уу. Маньдаа энэ хүний тухай мэдээллээ өгөөч" гэсэн дуудлага хийхэд тэрийг нь нөгөө "хүн" барьж "Б" дээр очно.
"Б" дуудлагыг биеэр хийж, ирсэн хүнээс 10 000 аваад "Наад хүн чинь манай дээр асуудалгүй юм байнаа" гэсэн мессежийг буцаагаад явуулж байгаан.
Тэрийг нь "хүн" аваад буцаад "А" дээр очингуут "А" хүлээж авснаар үйлчилгээгээ үзүүлдэг.
Энэ бол маш хурдан бүтдэг элементарны процедур. За жаахан томхон эсвэл асуудалтай зүйл хөөцөлдөж байгаа бол гахайнаас хялгас гуйж дээс томдог үлгэр шиг юм болж хувирна.
Тэгтэл өнөөдөр мэдээллийг технологи асар хурдтай хөгжиж, интернэт технологи, төрийн мэдээллийн нэгдсэн бааз гэх мэт зүйл яригдсаар удаж байгаа боловч төрийн байгууллагын систем, албан хаагчид нь фэйсбүүк твиттер яахоо ашиглахаас хэтрэхгүй байсаар л. Ядаж Фэйсбүүк аккаунт нь хөгжихгүйм.
Уг нь Иргэн бол регистрийн дугаар иргэний үнэмлэх, ААН бол гэрчилгээгээ баталгаажуулахад л үлдсэн мэдээлэл бүрдүүлэлт нь төрийн үйлчилгээний байгууллагын өөрийх нь ажил баймаар.
Үүний төлөө иргэд ААН-үүд тэмцмээр үгээ хэлмээр.
Энэ айхтар материал бүрдүүлэлт нэртэй цаас үйлдвэрлэлийн ард нөгөө тендерийн, лизензийн будилаанууд, цавчаа хахууль бүгд нуугдаж байдаг гээд барим тавим хэлцэн ч болж л байна.
Та хэд юу гэж бодож байна.
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин

No comments:

Post a Comment