Бинзений үнэ нэмэгдэж, түлшний асуудал үүссэнээс болоод машаанаа зарцан.
Надыгаа ард түмэн маань автуусан дотор бол маш таатай халуун дулаанаар наалдан хүлээн авч буйд их билэгшээж байгаа. Зарим нэг п***а, н**xу гэх мэт гадагад гаралтай мэндчилгээг эс тооцвол.
Ямар машинаа идцэн нэр зүүлтэй нь биш мөнгий нь хадгалцан. Цагийн байдал харж байгаад нэг юм олж хөл дүүжлэнэ дээ.
Энэ яахав гол сэдэв рүүгээ орий.
Цагаахан сар чамайг жил тойрон хүлээснийх дорвитойхон тэмдэглэчих санаатай байсан ч болсонгүй.
Байгууллага маань цалин нэмэх тухай хурал хуралдсаар 3 сарын нүүр үзэж байна. Нэмэгдэхгүй нь бараг тодорхой лд.
Буурайн цагаан сарын ууц боовонд нь хэдэн төгрөг нэмэрлэдэг бол энэ удаад хэрхэн шинэлэхээр очихоо л зохицуулж амжвал их юм бол таараад.
Хармаан дахь төсөвтөө тааруулан хэрхэн битүүрэн шинэлэх тухай төлөвлөгөө зохиохгүй бол горьгүй болж таараад байгаа юм. Болдогсон бол маргаашаасаа зээлэхсэн.
Өчигдөр буузны мах авчих санаатай Саппоро ортол хил үхрийн мах 7500 гэжийнэ. 2 хилийг авлаа. Буузанд биш гурилтай шөл, цуйвангийн зориулалттай болж таарна.
Над шиг ажил гэрийн хооронд өдрийн нарыг бардаг хүнд нөөцийн махны ариун тулаанд мордох зав нь хомс юм.
Ингэхээр хэрхэн битүүрэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм.
Битүү болгосон хоол унд идэж битүүлдэг юм гэсэн. Гурилаар хучиж битүү хийсэн шөл ууж битүүрч болох юм гэж бодонгуут сэтгэл амрав.
Битүүрчлээ гэхээр шинийн нэгний өглөө мөрөө гаргах нь Монгол болж төрөөд цагаан сар хийж буйн үндсэн хийморьлог ёсон бөлгөө.
Иймд мөрөө гаргахдаа далайцтайхан дорвитойхон гаргачихвал жилээ данга даана хэмээн өөртөө итгүүлээд мөр гаргах зүгтээ гараад тэр чигээрээ буурайндаа давхиад оччих хэрэгтэй байгаа юм.
Ингэснээр эргэж ороод цай цүү уух, байхгүй буузаа санах, түгжрэл эхлэнгүүт автуусанд чихэлдэх зэрэг хүндрэлээс зайлсхийж байгаа хэрэг юм.
Буурайндаа ороод золгоо хийхдээ түрүү жилийн хадгаа 2 гарын эрхий хуруунууддаа тус бүр 3 ороож байгаад золгоно шүү дээ.
Барих мөнгөний хувьд гэвэл энэ жил нээрээ 20-н мянгатын зурагтай мөнгөний дугтуй моодонд орох жилдэг шүү.
Жаахан криатив сэтгэвэл 21-н мянгатынх байсан ч болжийно тийм үү.
Тэгээд тэндээ цай цүү бууз хуушуур бишээ цагаалж шинэлэнгээ буурайтайгаа бие хаа үр хүүхдийг нь асуунгаа зочдыг хүлээгээд суучих хэрэгтэй. Буурай яахав намайгаа ихэд санаж дээ гэж бодоод баярлаж таараа.
Ингэж суухын гол зорилго одоо тодорхой болох юм.
Аль болох том машинтай, тэр дотроо намайг багтаачих зайтай, цаашаа олон айлаар орох төлөвлөгөөтэй, тэдгээр нь миний зорилготой төстэй нэгнийг олоход чиглэж байгаа юм.
-Өө тийм үү яамай. Ханиндаа аятайхан юм боллоо гээд дагаад явчина гэсэн үг. Дээр нь түрүү жилийнх шиг шар тор гадуур нь скочдож шуудайрхуу болгож үүрээд бэлгээ хийгээд явах шаардлагагүй болно гэсэн үг. Багаажных нь буланд овоолчиход учиртай.
Ингээд айл айлаар дамжиж, хацар үнэрлэж бууз буудсан кадрууд нь эрээлжилэх нь.
Дашрамд дурдахад айл амьтнаар орохоор хаана юу хийжийнэ гэх мэт асуулт ямагт тулгардаг.
Тэрүүнд нь айхтар том газар лут ажил хийж байгаам шиг хээвнэг хариулах нь золгооны мөнгөний хямралаас гэтэлгэдэг буянтай эд гэдгийг миний бие хэдэнтээ нотлоод буй.
Жишээ нь нэг газар захирлын нарийн бичиг хийдэг бол цагаан сараар захирлын зөвлөх хийдэг гэж хэлэх жишээний.
Тэгэнгүүт гэрийн эздэд Өө энэ чинь лут болж, золгооны мөнгө мэдэхгүй мэдрэхгүй байна гэдэг нь талхны үнэ мэдэхгүй сайдтай дүндээ дүн юм гэж бодогдох арга болох юм.
Маршрутын сүүлийн айлд оруут зориуд уух хэрэгтэй. Согтохдоо гол нь биш лд. Гол нь согтуу харагдах нь стратегийн чухал аргачлал байх юм.
Ингэсэн тохиолдолд хүргэж өгөх, үгүйдээ таксинд суулгах санаачлага гаргах ёсзүйн үүрэг тухайн айлын эзэнд үүсэх тохоогдох нь зүйн хэрэг юм.
Харин зарим нэг хүнээс хоноод яв гэх аяс гарч мэдэх юм. Энэ тохиолдолд юу гэж шинийн нэгэнд айлд хонодог юм гэсэн жоорны үгээр амыг нь таглаж болж байгаа юм.
Ингээд оройдоо марталгүйхэн шиг мөрөө гаргаж дуусгасны тэмдэг болгож буцах зүгээсээ гэртээ морилсноор айлчлал өндөрлөнө.
Иймэрхүү зураглал бүхий үйл ажиллагаа 3 хоног үргэлжилсний эцэст амралтын өдөр эхлэх юм. Энэ 2 хоногт алдсан эрч хүчээ нөхөх таатай боломж юм.
Энэ жилийн цагаан сарыг ингэж зохицуулж өгсөн бурхан талд баярлалаа гэж.
Та хэд яаж шинэлэх гэж байна?
Хүндэтгэсэн
Битмин
No comments:
Post a Comment