Mar 5, 2012

Мянганы Шилдэг


За блогоо нэг эргэе. Оролгүй удсан чинь шарилж марилж ургацан, Энд тэндгүй элдэв гадагад авиагаар шивэгнэлдээд байх шиг.

Чингис хааныг яагаад Мянганы хүн хэмээн нэрийдэж, шашин үндэслэсэн лут хүмүүстэй зэрэгцүүлэн авч үздэг вэ?

Үнэндээ тэр байлдан дагуулал, эзлэн түрэмгийлэл нь бол огт биш юм байгаан. Байлдсан эзэлсэн гэдгээр бол Макидонский, Напилеон, Английн урт хөлт Артур гээд айхтар нөхдүүд байж л байна.

Тэднээс юугаараа Чингис хаан ялгардгийг та хэдэд хэлж өгмөөр санагдаад. Шал хөндлөн юм яриад магтаад бахархаад унахаар чинь хааяа таанараас ичих юм байна шд.

Чингис хаан магадгүй дараахи 4-н үндсэн зүйлийг хийж бүтээснээрээ Мянганы хүн хэмээх гуншинг зүүж, дэлхийд маниусыг бахархах зүйлтэй үлдээсэн юм. Магадгүй гэдэг нь тэр хүний хийсэн зүйлсийг дутуу дульмаг хэлж балрах вий гэж.

4. Аравтын тооллын систем.

Энэ бол зохион байгуулалт талаасаа ч тэр, эрх үүргийн хуваарилалтыг хамгийн ойлгомжтой байдлаар зохицуулсан систем гэж байгаан. 1 хүн 10-аас илүү хүн захирахгүйгээр аравт зуут мянгат түмт гэсэн хүн удирдах, зохион байгуулж байсан нь энгийн аргаар агуу үйл бүтээх эхлэлийг бэлэн болгосон гэж үздэг юм билээ.

3. Өртөө улаа

Монголын хууль 3 хоногт гэсэн хэлц үгийг үүсгэсэн энэхүү өртөө улаа нь одооны интернэт сүлжээний анхдагч модуль хэмээн авч үздэг. Нийслэл Хархорум-д батлагдсан хууль 3 хоногийн дотор дэлхийн талыг эзлэсэн уудам нутгийн зах хязгаар бүрт хүрч чаддаг байснаараа түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Одоо бараг эрхүүгээс нэг шуудан явуулбал хэд хонож ирэх бол сонин л асуудал

2. Дипломат харилцаа

Дэлхийн анхны элчин сайдын яамыг Чингис хаан үндэслэсэн гэдгийг хэр баргийн цээжээ дэлдэгч этгээп мэдэхгүй.

Бүр Англи хэлний Embassy гэдэг үг Монгол хэлний Амбан сайд гэдэг үгнээс гаралтайг бүр ч мэдэхгүй.

Ингэсиймаа. Тухайн үед айхтар хөгжилтэй Европын хэдэн вант улсууд бие биедээ элч илгээх зэргээр харилцаагаа тодорхойлж байсан үед Монголчууд өөрийн эзлэсэн улсуудад Монгол улсыг бүрэн төлөөлөх хүн цэргийн хамт үлдээж байсан нь дэлхийд дипломат харилцаа гэж юу байдгийг зааж өгсөн хэрэг болсон.

Нэг ёсондоо тэр улс оронд болж буй үйл явдалд Монгол улсын нэрийн өмнөөс бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тэр хэлбэрийг огтхон ч өөрлөхгүйгээр одоогийн элчин сайдын яамдууд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

1. Шашны эрх тэгш улс

Одоо 21-р зуун мэдээллийн эрин зуунд ч бүрэн хэрэгжиж чадаагүй шашны эрх тэгш улсыг өнөөх Чингис хаан 800 жилийн өмнө бий болгож чадсан.

Хамгийн ардчилсан гэгдэх Америк-ийн доллар дээр юу гээд бичцэн байдгийг та хэд мэднэ.

Тэгвэл Чингис хааны үеийн Их Монгол улсад хүн бүр шашин шүтэх эрхтэй бөгөөд бусдын шашинг хүндэтгэн үзэх үүрэгтэй байхаар зохион байгуулсан.

Энэ нь одоо ч бидний мах цусанд шингэн үлдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Одоо дэлхийн хэмжээнд хурцдаад байгаа шашны мөргөлдөөн асуудал Монголчуудад огтхон ч падлийгүй байдаг.

Одоо хажууд чинь мөр зэрэгцээд Есүс шүтдэг, Муслим, бөө мөргөлчин, шарын шашинтан инээд алдаад сууж байхад, бүр болий шашнаа магтаад суусан ч өөрт чинь огтхон ч алаа хаячий гэсэн бодол төрөхгүйгээрээ бид бусдаас эрс ялгардаг.

За миний мэдэхээр энэхүү 4-н зүйлийг хийж бүтээснээрээ Мянганы хүн хэмээх гуншин зүүсэн Чингис гэдэг хүнээр би бол бахархдаг. Байлдан дагуулал гэж оогт дурдагдаагүйг та хэд харсан байх.

Ойрд ажил ихтэй болохоор блогоороо орж гарч амжихгүй л явна. Цаашдаа ч тэгэх байх

За тэгээд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

1 comment: