Mar 9, 2012

Монгол хүний үнэ цэнэ |Битмин вээршн|


Ямарваа юмны үнэ цэнийг хүн л өөрөө тодорхойлдог.

Төгрөгийн ханш уналаа л гээд байдаг. Үнэндээ Америк доллар Хятад юантай харьцуулахад унаад байгаа хэрэг. Зимбабве доллартай харьцуулбал төгрөг маань суга өсөөд байгаа. Гэхдээ маниуст тэр Зимбабве падлийгүй учраас авч хэлэлцдэггүй.

Төгрөг бол Монголынхоо хувьд юмыг үнэлэхээр зохиогдсон төлбөрийн буюу үнэлэмжийн хэрэгсэл.

Доллар мэдээж Америкийнх боловч дэлхийн эдийн засгийн глобал хөгжлийн явцад дэлхийн үнэлэмжийн хэрэгсэл болж тогтсон байх нь.

Зэсний ханш өслөө гэхэд Доллараар хэмжиж, доллартай харьцуулж харах нь хэн хэндээ амар байдаг болоод тэгсэн хэрэг. Нийтээрээ энэ үнэлэмжийг ашиглахад буруудахгүй гэсэн үг.

За нэхх сүрхий хүн болж доллар зэс, дэлхийн эдийн засаг ярьж пан пан гээд байгаа нь Хүн аливаа юмыг хаанаас хаашаа нь харж байгаас хамаарч үнэлэмж нь өөр өөр байдгийг тайлбарлах гэсэн санаа юм.

Үнэндээ туйлын үнэлэмж гэж байдаггүй.

Адгийн архичин архи зунхагаа үнэртүүлээд хэвтэж байх нь түүнийг нохойноос дор мэт үнэлэмж надад жишээ нь төрүүлж байхад, Өглөө 1000-ийн юмаар шараа тайлахдаа талыг нь найздаа хадгалсан нь найздаа алтнаас үнэтэй санагдах жишээний.

Асашёорюу хэмээгдэх Халхын ханагар эр Японы мэргэжлийн Сумог байлдан дагуулж байхад түүний ааг омог нь Монголчууд бидэнд бахдалтай сайхан байхад Япончуудад ёс жаяг уламжлалыг нь сөрөөд байгаагаар таагүй хандлага үүсдэг байсантай адил юм.

Солонгост нохойноос дор үзэгдэж, хамгийн муу муухайг ажлыг нь хийж яваа залуу.

Тэндхийн нүдээр харахад чааваас байдаг бол эндхийн нүдээр бол гэр бүлээ тэжээх гэж тэмцэж яваа хамгийн элбэрэлтэй аав ээжүүд байдаг.

Энд надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа мундаг Англиш мэргэжилтэн, тэрнээс суралцаад гүйж яваа залуу 2-ын үнэлэмжийг харьцуулахад газар тэнгэр шиг мөртлөө миний нүдэнд Англиш нь бол нэг мэргэжил, нөгөө нь надад хүн харагдаж байх жишээтэй.

Тэгсэн мөртлөө тэр хүн харагдаад байгаа нөхрийн хөлдүү юм шиг байдал нь хажуу өрөөний менежертэй харьцуулахаар яаана даа гэж бодогдуулах ч юм уу? Сая сэдэвтээ тохируулаад зохиочлоо.

Гол хэлэх гээд байгаа санаа нь Хүн хэрхэн үнэлэгдэх нь тухайн хүний өөрийгөө үзэж буй үзлээс хамаарч байдаг л гэсэн үг юм.

Би хэн бэ гэдгээс үнэлэмж эхлэхээс хүн намайг юу гэх бол гэдгээс үнэлэмж эхлэдэггүй л гэж ойлгодог.

Эргээд тэр дээр авсан жишээнүүдийг харъя л даа.

Ямар дүгнэлт үүсч байна вэ гэвэл Монгол хүний үнэ цэнэ Монголдоо илүү өндөр байдаг.

Энэ ч үнэн биз. Монгол дотроо харьцуулагдахыг харин өрсөлдөөн гэж нэрлэдэг байх.

Та хэд юу гэж бодож байна

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

No comments:

Post a Comment