Mar 6, 2012

Монгол, Монгол зан, Монгол заншил


Юуны өмнө Монголын цагаан сар бол буддын шашны баяр биш хэмээн бүтэн сараар зөрүүлж буй Тэрбиш Чойжамц тэргүүтэнд талархлаа илэрхийлье. Бүгдэд нь Луу жилийн мэнд

Зиа сэдэв рүүгээ оръё.

Би санадын. 90-ээд онд талхны оочрийн дээгүүр 1 шуудай, 10-аад карт атгаж байгаад гудамжныхаа гаруудаар оочрийн дээгүүр шидүүлээд л. Оочерлож байгаа хүмүүс хараагаад л хатгаад чимхээд бүлдэгдээд л. Талхаа авчээж л буудаг байлаа.

Масло сахар олдохгүй учраас Есийн тосонд талхаа дүрж идчээд, хамаатны ах нараас үе дамжиж ирсэн офцээр цүнхэндээ хийдэггүй хичээлийн дэвтэрнүүдээ чихэж аваад хичээлдээ явдаг.

Автобус угаасаа явдаггүй учраас 3-н буудал алхаж хичээлдээ явна. Азгүйтвэл гүүрний хажууд атмаануудад дээрэмдүүлээл инээд алдаал гүйдэг байж. Шинэ юм өмсөлтгүй шд. Нүцгэн л харина.

Харин одоо бол өөр болжээ.

Автуус унаа, сургууль соёл, цагдаа сэргийлэх, байшин барилга, хөгжил дэвшил гээд юм юм хөгжөөд байна.

90-ээд оны Монголын өнгө төрх тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хөгжих нь хөгжиж уруудах нь уруудсан. Амьдралын жам ёсоороо.

Харахад болоод байгаа юм шиг.

Энд үнэндээ хамгийн том асуудал хаягдсан байгаа юм.

Хүмүүсийн хандлага

Өөртөө, өрөөлд, гэртээ, ажилдаа, харилцаандаа нийгэмд хандаж буй хандлагууд нь тэр чигээрээ орхигдсон. Тайлбарлах гээд оролдоё.

Залхуурал: Арай өөрөө тайлбарлагдах байх. Хялбаршуулах сэтгэлгээ буюу даван туулах сэтгэл дутах.

Наад зах нь Микронд суухдаа бөгсөө даахгүйн зовлонгоосоо болоод үүдээр нь шаваад, ганц алхаад арын эгнээнд суух сэтгэлийн тэнхээ дутдаг. Үнэндээ өөртөө гаргадаг залхуурал нь тэнд нэвт ханхалж байгаа юм.

Энэ сэтгэлгээ өнөөдрийн Монголыг бүрэн хамарсан гэж хэлэхэд хилстэхгүй. Гахайнаас хялгас гуйдаг үлгэр шиг үргэлжилнэ.

Увайгүйтэл:

Өөрийн бодсоноо хэрэгжүүлэх гэж нийтээр мөрдөгдөх хэв жаягийг уландаа гишгэдэг. Энэ нь мөн л уламжлагдан ирсэн өв соёл учраас нийтээрээ мөрддөг. Ийм ч учраас журамлаж болдоггүй хоорондын тохиролцоо үүсдэг. Авилгалын үндсэн эх сурвалж. Тэжээгч нь мэдээж өмнө нь дурдагдсан хялбаршуулах сэтгэлгээ.

Нэрэлхэлт:

Монголын хөгжлийг хамгийн агуу хойш нь татаж буй хувь хүний хандлага бол нэрэлхэлт юм. Ингэж тэгэж хэлэгдэхээс бусдад эвгүй харагдахаас нэрэлхсэн зан нь хүний өөрийгөө хөгжүүлэх сэтгэл, шазуурыг нь хаан боомилдог.

Гараад хараарай. Гэртээ гурилтай шөл, цуйвангаас хэтрэхгүй менютэй, тархиндаа 10-н жилийнхээс гавихгүй мэдлэгтэй гарууд Айпад барьж Марк2 унаад яваа. Үнэндээ хийж чадах юм нь шалихгүй гэж харагдахгүйн тулд дүр эсгэдэг. Чадаж байхад аргагүй юу? ОК

Энд их гоё гаргалгаа гарч ирнэ.

1. Хэрэв нэрэлхэлт залхууралтайгаа давхцвал хурц төрлийн хонзогнол үүсгэх нигууртай. Тэд нийгмийн болоод болгоод яваа хэсэг рүү атаархлын хилэнгээ тусгадаг.

Гэртээ халуун савтай, шилтэй юм хуваангаа муулж суухаас эхлээд байшин шатааж хүртэл үзсэн.

2. Увайгүйтэл залхууралтайгаа айлшиж хоршсоны хамгийн тод жишээ Улаанбаатарт суунаглах утаа юм. Агаарын бохирдол машин станц гэхээс илүү гэр хорооллоос үүдэлтэйг бүгд мэднэ.

Тэд өөрсдөө өөрсдийгөө, нэмээд маниусыг хордуулж байгаагаа мэдэж л байгаа. Мэдсээр байж нэмээд л байдаг. Үүнд шалтгаан байхгүй шалтаг л байгаа.

Амьдрал хэцүү байна, төр юм хийхгүй байна!! гэсэн утга бүхий залхуурал увайгүйтэл давхардсан өөрийгөө хуурсан тайлбар.

Маргааш өөрийх нь хүүхэд уушигний судлын үрэвсэлтэй, ус гүйцэн, сүрьеэ архаг бронхиттэй болбол бурууг нь төр рүү чихнэ. Өөрт нь падлий байхгүй цагаан амьтан. Бараг хохирогч.

3. Харин Нэрэлхэлт увайгүйтэлтэйгээ холилдвол нийгэм рүүгээ хороо цацаж эхэлдэг. Хүн нь өөрөө мэдэхгүй ойлгохгүй. Яадаг вэ гэвэл өөрийгөө, өөрийн бодлоо |ихэвчлэн ил гарснаа| зөвтгөхийн тулд бусдын бодлыг нухчин дарах, нийтийн үзэл бодлыг сарниах гэсэн оролдлогуудыг гаргаж эхэлдэг. Өөрт нь зөв л юм шиг бодогдоно. Одоогийн хортой алим зөөдөг, шавьжтай гурил зардаг гэх мэт нөхдүүд үүний тод жишээ.

Энэ мэтээр маниусыгаа хордуулагчид дугаар 1-ийнхэнтэй ханьсан өөрсдийгөө хаацайлсаар өнөөг хүрсэн.

Ганган ганц жишээ авчий.

Саяхан Баттулга сайд саяхан мэдэгдэл хийхдээ М-Си-Эс ба авилгал нтр гээд яриад байхад сайтууд дээр л гарсан болохоос яг хэдэн ТВ-ээр гарсан бэ? Гараагүй. уг нь том сэнсаацны мэдээ нь баймаар.

Гурил бол үндсэн хүнсэнд тооцогддог. Тэгвэл Алтантариатай хамааралтай мэдээлэл яагаад гэнэт шумбаад алга болчив?

Гэх мэтчилэн хүмүүсийн хандлагаас хамаарсан хорлон Монголоор дүүрэн байна. Хэнээрхэл, Хэнэггүйтэл нтр гээл

Үнэнхээрийн зав хомс байгаагаас энэ хүргээд түр өндөрлөе. Та хэд үргэлжлүүлж байгаарай. Дараа орж ирж дуусгая.

Та хэд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

No comments:

Post a Comment