Oct 29, 2012

Эртээ урьдын цагт гэж одоог хэлнэ...


Бидний үлгэрийг нь амтархан уншиж өссөн Бирм буюу одоогоор бол Мяанмар гэдэг улс өдгөө өөрөө үлгэр шиг болцон тууж яваа юм байх.
Саяхан, Эртээ урьдын цагаар Бирм, одоогоор Мяанмар улсын тухай олж уншиж байсныгаа Монголтой шууд харьцуулснаа тавиадхий.

Oct 19, 2012

Спортод дуртай нь наашаа

Зиа саяхан Буянт-Ухаа спорт ордонд Волейболын залуучуудын улсын аваргын тэмцээн болж өндөрлөв. Залуучууд гэдэг нь 16-22 насны залуус гэсэн үг.
Тэр тэмцээнийг зохион байгуулах завшаан тохиосны хувьд тэнд төрсөн хэдэн бодол зураг бичлэгээ хуваалцах санаатай сууж байгаа маань энэ.


Sep 24, 2012

Түгжил

Сая өнгөрдөг бүтэнсайнд 21-р хороолол руу явлаа.
Зам засвар хийгдэж байгаа гээд 1-р хороолол тэр чигээрээ нуль түгжрэл.
Асуудал нь 1 талын замыг засч буй учраас гээд 1 урсгалыг нь голоор нь хувааж явуулж байгаа юм байна.

Энд хэд хэдэн асуудал үүсч буйг ажигласнаа хэлэх гэсэн юм.
Мөн хэсэг нөхдүүд манийг нь асуудал гаргаж тавихаас шийдэл гаргаж ирдэггүй гэж ирээд шүүмжилж байсныг санаад шийдэл санал болгох юм.

1. 1 урсгалыг голоор нь хувааснаас болоод аль ч тал нь удаан ч гэсэн аятайхан явах боломжгүй. Хэт нарийхан учраас автобус явлаа бол ер 2 эгнээ явах гэж оролдох дэмий хэрэг болж байх.
2. Замыг хэсэгчилж хаасан учраас цаанаас өргөн эгнээнээс ирсэн машинууд нөгөө нарийхан хэсэг рүү чихэлдэж өрсөлдөж ордгоос шүргэлцэх зэрэг нь наад захын асуудал болж байна.
3. Хүн зогсож авах буулгах гэдэг бол түмний хараалыг барсан асуудал. Автобусанд бүр хүндээр тусахыг бодолцох хэрэгтэй.
4. За Саппоро-ийн аюулгүйн тойрогт их том маапаан үүсч байгааг бүгд мэдэж байгаа. Цаанаас өргөн урсгалаас ирсэн машинууд тойрог дотроо түгжирч, нарийхан жим рүүгээ чихэлдэн цутгаж байх. Мөн нарийхан хэсгээс хөлс баастайгаа хутгалдсан хэдэн машин тэрэг гарч ирэхэд тойрогт хэвтрэх гэж овоо юм болж арын хэдийгээ хашраах.

Нөхцөл байдал ийм байхад яагаад нөхдүүд энийг аятайхан зохицуулж болохгүй байгаад гайхаж байна.
Надад нэг ийм шийдэл байж болохоор харагдаад байгаа.
Аюулгүйн тойрог, 2 урсгалтай төв зам, 1-р хорооллын арын зам гэсэн өгөгдлүүдийг ашиглаад замын урсгалыг аль болох хурдан өнгөрөөхөөр замыг хэсэгчилж хаах боломжийг гаргаж ирэхийн.
1-р хорооллын хойд замыг 1 чигийн хөдөлгөөнтэй болгож, Зүүнээс баруун тийш хөдөлгөөнийг дэмжиж, харин урд талын төв замыг баруунаас зүүн тийш 1 чигийн хөдөлгөөнтэй болгож хуваарилалт хийх нь илүү үр дүнтэй гэж бодож байна.
Яагаад гэдгийг тайлбарлая.
1. Замыг хувааж ашигтай талбайг хаалтаар багасгахгүй.
2. 1 замаар зөвхөн 1 тийш чиглэн явах учраас бусдадаа саад болох нь бага.
3. Аюулгүйн тойргийн ачааллыг жигдрүүлж өгнө.
Яаж: Хойд замыг шууд баруун чиглэл болгосон учраас баруун тийш явах машинууд тойргоос шууд хойшоо орж явах юм.
Ингэснээр баруунаас тойрог руу орж ирж буй машинууд зөвхөн хорооллоос орж ирсэн машинуудын л саадтайгаар тойрогт нэвтэрнэ. Ачаалал бараг 2 дахин багасна.
4. Ингэж замаа засаад дуусаад нөгөө талаа хаахад энэ зарчим мөрдөгдөөд явахад зовлонгүй.
5. Гол замын хойд талыг хааж засахад хороолол дотроос гарч буй зүүн тийш явах машинууд яах вэ гэдэг асуудал үүснэ. Тэд хойд замын урсгалаа дагаад Москва хорооллоор буцаж эргэнэ.

За энийгээ зургаар харуулах гээд оролдоё.
За тэгээд та хэд юу гэж бодож байна. 
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин

Aug 7, 2012

Та нар төрөөс гадна Түвшинбаярт салаавч үзүүлээд байна

Энэ олимпийн медалтнуудад төрөөс өгч буй шагналыг голоод гозолзоод байгаа нөхдүүдэд 1 юм хэлий.

Яг үнэндээ бол та нарын наад өрвөлзөө байгаа чинь миний нүдэнд ингэж харагдаж байна.
"БИ олимпийн медалтныг өмөөрч дуугараад ӨӨРИЙНХӨӨ танилуудын дундах НЭР ХҮНДЭЭ нэмэгдүүлэх" гэсэн өрөвдөм арга шиг санагдаж байна.

Үнэхээр тийм бахархал чинь цээжиндээ багтахгүй байгаа бол нийтээрээ тус бүртээ ганц мянган төгрөг хандивлачих. Монголд хөдөлмөр эрхэлдэг сая 200 мянган хүн лав бий. Түвшинбаяраар бахархдаг шигээ хандиваа өгөхөд түүнд САЯ доллар өгч чадах л юм байгаан. Ням-Очирт гэхэд 500 төгрөг хандивлахад хагас сая доллар тийм үү.

Тэгэхээр худлаа фэйсбүүкээр сүржигнэлдэж байхаар миний дээрхи гаргадаг шиг уриалга гаргаад банкинд яг нэрийх нь дансыг нь нээгээд эсвэл олоод мөнгөө хандивлаад эхэлцгээ гэмээр байна.

Apr 13, 2012

Мундаг сэдэв

Дээр дооргүй шуугилдаад байх юм.

Дугай ажлаа хийгээч.

Ингэлээ гээд махны үнэ буурахгүй, харин авдаг махны чинь мөнгө л багасий шд

Apr 4, 2012

Миний мэдэхгүй зүйлс


Улсаа сайхан тунхаглацгаав уу?

Мань яахуу гэртээ гэрийнхэнтэйгээ тунхаглав.

Тэгээд дэлгүүр орох буцах замд бодогдсон гайхшралуудаа та хэдтэй хуваалцах санаатай сууж байна.

-Оройхон хажуугийн байранд байдаг дэлгүүр орох үсрээл 200м замд нийт 3-н хөдөлгөөнт гулдмайг орц орцноос зөөж гаргах эргүүлийн хэдэн цагдаа тааралдав. Эд нарын яг хэн нь улс тунхаглав? гэж бодоод олсонгүй.

- Монголд такси-аар халтуур хийхэд сайн явбал өдөрт 60-80.000 олдог гэнэ. Гудманд ил гал дээр мах түлж зардаг хүмүүс нэг нь өдөрт 150 ширхэгийг |ширхэг нь 1000| зардаг гэх. Яагаад ядуураад дээр нь Солонгос явж ажил хийхийг урьтал болгоод байдаг юм бол?

-Нэг залууг мэдэхийн. Тэр ажлаа хийсэн шиг хийчээд харуулчаад, ийм цалинтай хол явахгүй юм байна гарий даа гэж хэлээд цалингаа нэмүүлчдэг хоншоортой гар. Харин гадуур харахнээ цалин нэмэхийг шаардаад байдаг мөртлөө яагаад ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх тухай дурддаггүй юм бол?

-Хичнээн төгрөг утаа бууруулах төсөлд зарцуулав. Гэр хорооллын хэдэн хувьд хүрэв? ямар үр дүн гарав?

-Зурагтаар гарч байгаа рекламнуудын ихэнхид нь Аглуу Төөтөө гэсэн хослол тувт явах юм. Хөтлөлцөөд халтуур хийгээд байна уу? Газрууд залж аваачаад тоглуулаад байна уу?

-Оюу толгой 5-н толгой гэж ер нь юу ийн?

-Израйл улс байгуулагдахад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нөхдүүд ойлголцохгүй байхаар нь мартагдсан хэлээ шинээр зохиож сэргээсэн гэх. Гэтэл Дэлхийн хамгийн удаан шахуу оршин тогтносон түүхтэй гэх Монгол хэлний хэдэн хувийг нь нөхөн сэргээх хэмжээнд очсон бол? Яагаад тэгэв?

ишээлбэл: мөхөөлдөс зайрмаг, болий мөсөн мөлжүүр гээд монгол үг нь байхад яагаад маруужин гэдгийн бол?

-Манийг яагаад ярианы галигаар бичихээр алчих шахаад байгаа мөртлөө сонин хэвлэл хаяг реклам дээрээ алдаад бичцэн байхад тоодоггүй юм бол?

Гэх мэт олон ойлгохгүй зүйлс байна.

Та хэд бас ямар ямриймны учир жанцанг олохгүй тарчилж явна. хэлээрэй. Зайрантаад өгч болох л байх.

Таанууд юу гэж бодож байна? Хорсол баяслаа доор үлдээнэ биз

Хүндэтгэсэн

Битмин

Mar 23, 2012

Маркетингийн Таавчик

Сонин юм их болно шүү.

Саяхан нэг спийрттэй сүү худалдаанд гарч. гараадус нь 3.2% юм байхаа.

Х Түц-ийн хамгийн архичин төрхтэйг нь шигшиж, Аглуу Төөтөө 2-ыг тоглуулсан шиг байгаан. Баатархүү өвчин зовлон хагалгаа нтр гээд байгаагүй биз.

Цагаан сараар өмсдөг хувцастай, хэлхэлдсэн хоёр согтуу дүртийг хараад хэнд ч тийм л бодол төрнө.

Маний бодлоор бол рэклаам цацаал шууд бараа нь зарагдаал мөнгийг хүүлээд байдаг гэвэл эндүүрэл байх.

Жишээ нь нэг наалинхай хүүхнээр хэлийг нь зажлуулж нэг хүлхүүлж нэг яриулаад талимаатуулж инээлгээд Банкны рэклаам хийвэл хүн итгэж мөнгөө хадгалуулах уу? гэдэг бол том асуудал.

Нэг хэсэг банкуудын реклам яг ийм хийцтэй, дээрээс нь олон ангит канууны дундуур цацдаг байлаа гэж.

Олон ангит кануу үзэгчид зорилтот зах зээл нь мөн үү биш үү?

Мөн байлаа гэхэд тэдэнд тэр аальгүй хүүхэн нь таалагдах уу гүй юу?

Таалагдлаа гэхэд мөнгөө хадгалуулах сэтгэлзүй төрөх үү гүй юу?

Ингэхээр Маарктангийн стратээг, таактик гэдэг зүйлийг шанаагаа тулж суугаад боловсруулчдаг, мөнгө зараал үр дүнд хүргэчдэг эд биш шиг байгаан.

Хэрэвзээ та өөрөө маарктанг хийчмээр аятай бийзнээс юмуу ажил эрхэлдэг бол шинэ шинэлэг, оновчтой ойлголт, шийдлийг олж авах, сэрж мэдрэх боломжтой юунаас ч битий хоцоржээ гэж хэлмээр байгаа юм.

Зүгээр зурагтаа үзээд сууж ч болохгүй хэмжээнд хүргээд байшд.

Зурагт ингээд дуусаг гэхэд гудамжны самбар, автуус тарлээбусыг эрээлсэн байдал, зэргийг авч үзвэл сурталчилгааны үнэ цэнэ гэдэг зүйлийг хийж мэдэхгүй байдал ажиглагдана.

Жишээ гэвэл Буянт-Ухаагаас хот орох замд байрлах замаар зэрзийтэл өрсөн самбарууд байна. Стандарт гэж байхгүй, арчилгаа байхгүй, ач холбогдлоо тооцоогүй байх бол наад захын асуудал.

Ингэхээр маарктангийн стартээг, таактикийг таавчигны хэмжээнд авч үздэг байдал газар авсан мэт санагддагаа нуух юун.

Одоо бүр амар болсон. Сэтгэж чадахгүй бол хуул, гэсэн уриа гаргаад Юүтүүб дээрээс вийдоонуудыг шүүгээд суудаг болсон гэх.

Олны жишгийн томчуул нь хүртэл үүндээ амтшаад гаршаад байгаа байдал харагдах юм.

Зиа тэгэхээр ийм байнаа.

Энэ сарын сүүлээр маркетинг, зар сурталчилгааны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг цуглуулсан үзэсгэлэн яармаг гэж юм Мишээл дээр болох сураг байна.

Энд маарктанг хийдэг байгууллага хүнүүс очоод хараад одоогийн хөгжил хаашаа явж байна. Шинэ арга хэрэгсэл юу байна? Болдоггүй бүтдэггүй юм бол аутсоурсинг хийж болохнуу гүй юу гэдгийг сонирхож болохоор юм хийгдэх бололтой.

Эндээс та чи, танайхан шийдэл олох ч юм билүү?

Над мэтийг тайван зурагт үзүүлэх ч юм билүү? хэн мэдлээ

Эцэст нь нэг хөөрхөн зураг оруулж өгөөд жаргаая даа.

Mar 13, 2012

Энүүгээр чинь яаж амьдрахын?


Илжигний урд лууван зүүхээр луувангаа дагаал яваад байдаг тухай сонсож байсан.

Хэдүүлээ энэ жишээн дээр жаахан анализ хийх үү?

Нэг талаас нь харахад илжиг бол хоол хаана байна? тийшээ явж байгаа гэсэн үг.

Нөгөө талаасаа луувангаа идэхийн тулд хөдөлмөрлөж байгаа гэсэн үг. Идчихиймсаан л гээд зүтгээд байна шүү дээ тэр хөөрхий амьтан.

Одоо лууван өгөгч этгээдийн тухай авч үзье.

Лууван чинь энэ байнаа гээд л ачаа бараагаа зөөлгөөд ашиглаад байх нь. Эцэст нь илжиг ч хүссэн луувангаа авлаа. Эзэн ч ачаагаа хүссэн газраа хүргүүллээ. Энд хэн хэн нь ХАППИ.

Энэ дүр зураг бол Гавтлийст нийгмийн бодит үнэн.

Жирийн харилцаанаас хамтрал, компани корпраац, улс гүрэн, олон улсын харилцаа гээд бүүгд үүн дээр суурилсан байдаг. Харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж үзэж болно.

Яагаад гэвэл хэн нь юу хүссэн бэ түүнийгээ л авсан гэдэг нь аль алиных нь сэтгэл ханамжаас хангалттай харагдана.

2008 онд иргэн бүрт САЯ 500 МЯНГА гэдэг лууван өгий гэж эрх мэдэл гэдэг ачаа барааг авахаар хэсэг нөхөд хэдэн илжигнүүддээ зарлан тунхагласнаар их хямралыг эхлүүлсэн.

Илжиг болгон луувангаа л бодно. Луувангаасаа хэтэрч чадахгүй. Гэхдээ илжиг бүр ижил биш учраас лууван болгон нь мэдээж өөр.

Инээдтэй нь ачаагаа зөөлгөх гээд лууван амлаж байгаа илжигэнд өөрийх нь нүдэнд үзэгддэг лууван гэж бас байгаа.

Ингээд илжиг илжигнийхээ төлөө, үнэндээ өөр өөрсдийн луувангийнхаа төлөө ачаагаа зөөлцсөөр. амьдрал үргэлжилсээр.

Энд нөгөө сая таванзуу гэдэг өнөөх гайхал лууван энэ гольдрилыг зогсоох гацаах хүч агуулсныг аль ч илжиг нь мэдээгүй.

Мэдсэн хэдхэн илжиг нь илжигнийхээ сэтгэлгээгээр тэгэж байгаад болно гээд сэтгэл амарсан.

Жишээ авий:

Эртүүд дээхнэ нэг намын иргэдтэй уулзалт хийж байгаа тухай тэлвийзээр гарсныг нүднийхээ булан чихнийхээ үзүүрээр шүргээд авч байсын.

Тэрүүн дээр нилээн айхтар авгай ширүүвтэр шүүмжлэл хэлж, хэсэг алга ташилдаад авахад мушийх аядаад өнгөрч байсан санагдана.

Тэр эгч маш өргөн далайцтайгаар намын төрийн үйл ажиллагааг шүүмжлэхийн зэрэгцээ бараг л "наад 21 мянгаар чинь яаж амьдрахын?" гэж авсан. Алга ташилт нижигнээд.

Эзэндээ ачаагаа үүрүүлчээд луувангаа мэрээд зогсдог илжиг харсан уу?

Одоо бүүр нөгөө талаас нь харий.

Илжиг луувангаа хэрхэн зарцуулах нь өөр өөр. Идчих нэгэн байхад үрслүүлээд тарьчих нэгэн ч байна.

Энд логикийн том асуудал үүсч байгаа юм.

Ганцаараа сая таванзуугаар үсрээл түрдэг тэрэг авна. гэр бүлээрээ 5, 6уулаа нийлүүл нэг чийчаан авчихаар юм байна. Тэгвэл 2 сая таванзуугуулаа нийлүүл юу авч болохоор байна?

Тэгсэн нөхцөл байдал дээр илжигнүүдийн төсөөлснөөс бүр өөрөөр эргэж эхэлсэн.

Юу вэ гэхээр нөгөө луувангаа өгөхдөө үмх чимхээр өгөөд унасан. Одоо нөгөө үрслүүлээд тарих гэсэн ойлголтыг нь таслан зогсоож байгаа юм. Түрдэг тэрэг Чийчаан будаа.

Үнэндээ хэрэгтээ эхнээсээ үнэгүй лууван ярьсан нь луувангийн тариаланг нь үгүй хийсэн хэрэг байсан юм.

Үүнийг хэдхэн илжиг мэдэж байсан. Мэдсэн тэд мянга орилоод бусад илжиг луувангаа л бодсон.

Үлдсэн хэдэн илжиг болно доо болноо оо хэдүүлээ хэмээн дуулсан.

Та хэд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

Mar 9, 2012

Монгол хүний үнэ цэнэ |Битмин вээршн|


Ямарваа юмны үнэ цэнийг хүн л өөрөө тодорхойлдог.

Төгрөгийн ханш уналаа л гээд байдаг. Үнэндээ Америк доллар Хятад юантай харьцуулахад унаад байгаа хэрэг. Зимбабве доллартай харьцуулбал төгрөг маань суга өсөөд байгаа. Гэхдээ маниуст тэр Зимбабве падлийгүй учраас авч хэлэлцдэггүй.

Төгрөг бол Монголынхоо хувьд юмыг үнэлэхээр зохиогдсон төлбөрийн буюу үнэлэмжийн хэрэгсэл.

Доллар мэдээж Америкийнх боловч дэлхийн эдийн засгийн глобал хөгжлийн явцад дэлхийн үнэлэмжийн хэрэгсэл болж тогтсон байх нь.

Зэсний ханш өслөө гэхэд Доллараар хэмжиж, доллартай харьцуулж харах нь хэн хэндээ амар байдаг болоод тэгсэн хэрэг. Нийтээрээ энэ үнэлэмжийг ашиглахад буруудахгүй гэсэн үг.

За нэхх сүрхий хүн болж доллар зэс, дэлхийн эдийн засаг ярьж пан пан гээд байгаа нь Хүн аливаа юмыг хаанаас хаашаа нь харж байгаас хамаарч үнэлэмж нь өөр өөр байдгийг тайлбарлах гэсэн санаа юм.

Үнэндээ туйлын үнэлэмж гэж байдаггүй.

Адгийн архичин архи зунхагаа үнэртүүлээд хэвтэж байх нь түүнийг нохойноос дор мэт үнэлэмж надад жишээ нь төрүүлж байхад, Өглөө 1000-ийн юмаар шараа тайлахдаа талыг нь найздаа хадгалсан нь найздаа алтнаас үнэтэй санагдах жишээний.

Асашёорюу хэмээгдэх Халхын ханагар эр Японы мэргэжлийн Сумог байлдан дагуулж байхад түүний ааг омог нь Монголчууд бидэнд бахдалтай сайхан байхад Япончуудад ёс жаяг уламжлалыг нь сөрөөд байгаагаар таагүй хандлага үүсдэг байсантай адил юм.

Солонгост нохойноос дор үзэгдэж, хамгийн муу муухайг ажлыг нь хийж яваа залуу.

Тэндхийн нүдээр харахад чааваас байдаг бол эндхийн нүдээр бол гэр бүлээ тэжээх гэж тэмцэж яваа хамгийн элбэрэлтэй аав ээжүүд байдаг.

Энд надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа мундаг Англиш мэргэжилтэн, тэрнээс суралцаад гүйж яваа залуу 2-ын үнэлэмжийг харьцуулахад газар тэнгэр шиг мөртлөө миний нүдэнд Англиш нь бол нэг мэргэжил, нөгөө нь надад хүн харагдаж байх жишээтэй.

Тэгсэн мөртлөө тэр хүн харагдаад байгаа нөхрийн хөлдүү юм шиг байдал нь хажуу өрөөний менежертэй харьцуулахаар яаана даа гэж бодогдуулах ч юм уу? Сая сэдэвтээ тохируулаад зохиочлоо.

Гол хэлэх гээд байгаа санаа нь Хүн хэрхэн үнэлэгдэх нь тухайн хүний өөрийгөө үзэж буй үзлээс хамаарч байдаг л гэсэн үг юм.

Би хэн бэ гэдгээс үнэлэмж эхлэхээс хүн намайг юу гэх бол гэдгээс үнэлэмж эхлэдэггүй л гэж ойлгодог.

Эргээд тэр дээр авсан жишээнүүдийг харъя л даа.

Ямар дүгнэлт үүсч байна вэ гэвэл Монгол хүний үнэ цэнэ Монголдоо илүү өндөр байдаг.

Энэ ч үнэн биз. Монгол дотроо харьцуулагдахыг харин өрсөлдөөн гэж нэрлэдэг байх.

Та хэд юу гэж бодож байна

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

Mar 6, 2012

Монгол, Монгол зан, Монгол заншил


Юуны өмнө Монголын цагаан сар бол буддын шашны баяр биш хэмээн бүтэн сараар зөрүүлж буй Тэрбиш Чойжамц тэргүүтэнд талархлаа илэрхийлье. Бүгдэд нь Луу жилийн мэнд

Зиа сэдэв рүүгээ оръё.

Би санадын. 90-ээд онд талхны оочрийн дээгүүр 1 шуудай, 10-аад карт атгаж байгаад гудамжныхаа гаруудаар оочрийн дээгүүр шидүүлээд л. Оочерлож байгаа хүмүүс хараагаад л хатгаад чимхээд бүлдэгдээд л. Талхаа авчээж л буудаг байлаа.

Масло сахар олдохгүй учраас Есийн тосонд талхаа дүрж идчээд, хамаатны ах нараас үе дамжиж ирсэн офцээр цүнхэндээ хийдэггүй хичээлийн дэвтэрнүүдээ чихэж аваад хичээлдээ явдаг.

Автобус угаасаа явдаггүй учраас 3-н буудал алхаж хичээлдээ явна. Азгүйтвэл гүүрний хажууд атмаануудад дээрэмдүүлээл инээд алдаал гүйдэг байж. Шинэ юм өмсөлтгүй шд. Нүцгэн л харина.

Харин одоо бол өөр болжээ.

Автуус унаа, сургууль соёл, цагдаа сэргийлэх, байшин барилга, хөгжил дэвшил гээд юм юм хөгжөөд байна.

90-ээд оны Монголын өнгө төрх тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хөгжих нь хөгжиж уруудах нь уруудсан. Амьдралын жам ёсоороо.

Харахад болоод байгаа юм шиг.

Энд үнэндээ хамгийн том асуудал хаягдсан байгаа юм.

Хүмүүсийн хандлага

Өөртөө, өрөөлд, гэртээ, ажилдаа, харилцаандаа нийгэмд хандаж буй хандлагууд нь тэр чигээрээ орхигдсон. Тайлбарлах гээд оролдоё.

Залхуурал: Арай өөрөө тайлбарлагдах байх. Хялбаршуулах сэтгэлгээ буюу даван туулах сэтгэл дутах.

Наад зах нь Микронд суухдаа бөгсөө даахгүйн зовлонгоосоо болоод үүдээр нь шаваад, ганц алхаад арын эгнээнд суух сэтгэлийн тэнхээ дутдаг. Үнэндээ өөртөө гаргадаг залхуурал нь тэнд нэвт ханхалж байгаа юм.

Энэ сэтгэлгээ өнөөдрийн Монголыг бүрэн хамарсан гэж хэлэхэд хилстэхгүй. Гахайнаас хялгас гуйдаг үлгэр шиг үргэлжилнэ.

Увайгүйтэл:

Өөрийн бодсоноо хэрэгжүүлэх гэж нийтээр мөрдөгдөх хэв жаягийг уландаа гишгэдэг. Энэ нь мөн л уламжлагдан ирсэн өв соёл учраас нийтээрээ мөрддөг. Ийм ч учраас журамлаж болдоггүй хоорондын тохиролцоо үүсдэг. Авилгалын үндсэн эх сурвалж. Тэжээгч нь мэдээж өмнө нь дурдагдсан хялбаршуулах сэтгэлгээ.

Нэрэлхэлт:

Монголын хөгжлийг хамгийн агуу хойш нь татаж буй хувь хүний хандлага бол нэрэлхэлт юм. Ингэж тэгэж хэлэгдэхээс бусдад эвгүй харагдахаас нэрэлхсэн зан нь хүний өөрийгөө хөгжүүлэх сэтгэл, шазуурыг нь хаан боомилдог.

Гараад хараарай. Гэртээ гурилтай шөл, цуйвангаас хэтрэхгүй менютэй, тархиндаа 10-н жилийнхээс гавихгүй мэдлэгтэй гарууд Айпад барьж Марк2 унаад яваа. Үнэндээ хийж чадах юм нь шалихгүй гэж харагдахгүйн тулд дүр эсгэдэг. Чадаж байхад аргагүй юу? ОК

Энд их гоё гаргалгаа гарч ирнэ.

1. Хэрэв нэрэлхэлт залхууралтайгаа давхцвал хурц төрлийн хонзогнол үүсгэх нигууртай. Тэд нийгмийн болоод болгоод яваа хэсэг рүү атаархлын хилэнгээ тусгадаг.

Гэртээ халуун савтай, шилтэй юм хуваангаа муулж суухаас эхлээд байшин шатааж хүртэл үзсэн.

2. Увайгүйтэл залхууралтайгаа айлшиж хоршсоны хамгийн тод жишээ Улаанбаатарт суунаглах утаа юм. Агаарын бохирдол машин станц гэхээс илүү гэр хорооллоос үүдэлтэйг бүгд мэднэ.

Тэд өөрсдөө өөрсдийгөө, нэмээд маниусыг хордуулж байгаагаа мэдэж л байгаа. Мэдсээр байж нэмээд л байдаг. Үүнд шалтгаан байхгүй шалтаг л байгаа.

Амьдрал хэцүү байна, төр юм хийхгүй байна!! гэсэн утга бүхий залхуурал увайгүйтэл давхардсан өөрийгөө хуурсан тайлбар.

Маргааш өөрийх нь хүүхэд уушигний судлын үрэвсэлтэй, ус гүйцэн, сүрьеэ архаг бронхиттэй болбол бурууг нь төр рүү чихнэ. Өөрт нь падлий байхгүй цагаан амьтан. Бараг хохирогч.

3. Харин Нэрэлхэлт увайгүйтэлтэйгээ холилдвол нийгэм рүүгээ хороо цацаж эхэлдэг. Хүн нь өөрөө мэдэхгүй ойлгохгүй. Яадаг вэ гэвэл өөрийгөө, өөрийн бодлоо |ихэвчлэн ил гарснаа| зөвтгөхийн тулд бусдын бодлыг нухчин дарах, нийтийн үзэл бодлыг сарниах гэсэн оролдлогуудыг гаргаж эхэлдэг. Өөрт нь зөв л юм шиг бодогдоно. Одоогийн хортой алим зөөдөг, шавьжтай гурил зардаг гэх мэт нөхдүүд үүний тод жишээ.

Энэ мэтээр маниусыгаа хордуулагчид дугаар 1-ийнхэнтэй ханьсан өөрсдийгөө хаацайлсаар өнөөг хүрсэн.

Ганган ганц жишээ авчий.

Саяхан Баттулга сайд саяхан мэдэгдэл хийхдээ М-Си-Эс ба авилгал нтр гээд яриад байхад сайтууд дээр л гарсан болохоос яг хэдэн ТВ-ээр гарсан бэ? Гараагүй. уг нь том сэнсаацны мэдээ нь баймаар.

Гурил бол үндсэн хүнсэнд тооцогддог. Тэгвэл Алтантариатай хамааралтай мэдээлэл яагаад гэнэт шумбаад алга болчив?

Гэх мэтчилэн хүмүүсийн хандлагаас хамаарсан хорлон Монголоор дүүрэн байна. Хэнээрхэл, Хэнэггүйтэл нтр гээл

Үнэнхээрийн зав хомс байгаагаас энэ хүргээд түр өндөрлөе. Та хэд үргэлжлүүлж байгаарай. Дараа орж ирж дуусгая.

Та хэд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

Mar 5, 2012

Мянганы Шилдэг


За блогоо нэг эргэе. Оролгүй удсан чинь шарилж марилж ургацан, Энд тэндгүй элдэв гадагад авиагаар шивэгнэлдээд байх шиг.

Чингис хааныг яагаад Мянганы хүн хэмээн нэрийдэж, шашин үндэслэсэн лут хүмүүстэй зэрэгцүүлэн авч үздэг вэ?

Үнэндээ тэр байлдан дагуулал, эзлэн түрэмгийлэл нь бол огт биш юм байгаан. Байлдсан эзэлсэн гэдгээр бол Макидонский, Напилеон, Английн урт хөлт Артур гээд айхтар нөхдүүд байж л байна.

Тэднээс юугаараа Чингис хаан ялгардгийг та хэдэд хэлж өгмөөр санагдаад. Шал хөндлөн юм яриад магтаад бахархаад унахаар чинь хааяа таанараас ичих юм байна шд.

Чингис хаан магадгүй дараахи 4-н үндсэн зүйлийг хийж бүтээснээрээ Мянганы хүн хэмээх гуншинг зүүж, дэлхийд маниусыг бахархах зүйлтэй үлдээсэн юм. Магадгүй гэдэг нь тэр хүний хийсэн зүйлсийг дутуу дульмаг хэлж балрах вий гэж.

4. Аравтын тооллын систем.

Энэ бол зохион байгуулалт талаасаа ч тэр, эрх үүргийн хуваарилалтыг хамгийн ойлгомжтой байдлаар зохицуулсан систем гэж байгаан. 1 хүн 10-аас илүү хүн захирахгүйгээр аравт зуут мянгат түмт гэсэн хүн удирдах, зохион байгуулж байсан нь энгийн аргаар агуу үйл бүтээх эхлэлийг бэлэн болгосон гэж үздэг юм билээ.

3. Өртөө улаа

Монголын хууль 3 хоногт гэсэн хэлц үгийг үүсгэсэн энэхүү өртөө улаа нь одооны интернэт сүлжээний анхдагч модуль хэмээн авч үздэг. Нийслэл Хархорум-д батлагдсан хууль 3 хоногийн дотор дэлхийн талыг эзлэсэн уудам нутгийн зах хязгаар бүрт хүрч чаддаг байснаараа түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Одоо бараг эрхүүгээс нэг шуудан явуулбал хэд хонож ирэх бол сонин л асуудал

2. Дипломат харилцаа

Дэлхийн анхны элчин сайдын яамыг Чингис хаан үндэслэсэн гэдгийг хэр баргийн цээжээ дэлдэгч этгээп мэдэхгүй.

Бүр Англи хэлний Embassy гэдэг үг Монгол хэлний Амбан сайд гэдэг үгнээс гаралтайг бүр ч мэдэхгүй.

Ингэсиймаа. Тухайн үед айхтар хөгжилтэй Европын хэдэн вант улсууд бие биедээ элч илгээх зэргээр харилцаагаа тодорхойлж байсан үед Монголчууд өөрийн эзлэсэн улсуудад Монгол улсыг бүрэн төлөөлөх хүн цэргийн хамт үлдээж байсан нь дэлхийд дипломат харилцаа гэж юу байдгийг зааж өгсөн хэрэг болсон.

Нэг ёсондоо тэр улс оронд болж буй үйл явдалд Монгол улсын нэрийн өмнөөс бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тэр хэлбэрийг огтхон ч өөрлөхгүйгээр одоогийн элчин сайдын яамдууд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

1. Шашны эрх тэгш улс

Одоо 21-р зуун мэдээллийн эрин зуунд ч бүрэн хэрэгжиж чадаагүй шашны эрх тэгш улсыг өнөөх Чингис хаан 800 жилийн өмнө бий болгож чадсан.

Хамгийн ардчилсан гэгдэх Америк-ийн доллар дээр юу гээд бичцэн байдгийг та хэд мэднэ.

Тэгвэл Чингис хааны үеийн Их Монгол улсад хүн бүр шашин шүтэх эрхтэй бөгөөд бусдын шашинг хүндэтгэн үзэх үүрэгтэй байхаар зохион байгуулсан.

Энэ нь одоо ч бидний мах цусанд шингэн үлдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Одоо дэлхийн хэмжээнд хурцдаад байгаа шашны мөргөлдөөн асуудал Монголчуудад огтхон ч падлийгүй байдаг.

Одоо хажууд чинь мөр зэрэгцээд Есүс шүтдэг, Муслим, бөө мөргөлчин, шарын шашинтан инээд алдаад сууж байхад, бүр болий шашнаа магтаад суусан ч өөрт чинь огтхон ч алаа хаячий гэсэн бодол төрөхгүйгээрээ бид бусдаас эрс ялгардаг.

За миний мэдэхээр энэхүү 4-н зүйлийг хийж бүтээснээрээ Мянганы хүн хэмээх гуншин зүүсэн Чингис гэдэг хүнээр би бол бахархдаг. Байлдан дагуулал гэж оогт дурдагдаагүйг та хэд харсан байх.

Ойрд ажил ихтэй болохоор блогоороо орж гарч амжихгүй л явна. Цаашдаа ч тэгэх байх

За тэгээд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Хүндэтгэсэн

Битмин

Цагаан сарын исцинаар гарав


Бинзений үнэ нэмэгдэж, түлшний асуудал үүссэнээс болоод машаанаа зарцан.

Надыгаа ард түмэн маань автуусан дотор бол маш таатай халуун дулаанаар наалдан хүлээн авч буйд их билэгшээж байгаа. Зарим нэг п***а, н**xу гэх мэт гадагад гаралтай мэндчилгээг эс тооцвол.

Ямар машинаа идцэн нэр зүүлтэй нь биш мөнгий нь хадгалцан. Цагийн байдал харж байгаад нэг юм олж хөл дүүжлэнэ дээ.

Энэ яахав гол сэдэв рүүгээ орий.

Цагаахан сар чамайг жил тойрон хүлээснийх дорвитойхон тэмдэглэчих санаатай байсан ч болсонгүй.

Байгууллага маань цалин нэмэх тухай хурал хуралдсаар 3 сарын нүүр үзэж байна. Нэмэгдэхгүй нь бараг тодорхой лд.

Буурайн цагаан сарын ууц боовонд нь хэдэн төгрөг нэмэрлэдэг бол энэ удаад хэрхэн шинэлэхээр очихоо л зохицуулж амжвал их юм бол таараад.

Хармаан дахь төсөвтөө тааруулан хэрхэн битүүрэн шинэлэх тухай төлөвлөгөө зохиохгүй бол горьгүй болж таараад байгаа юм. Болдогсон бол маргаашаасаа зээлэхсэн.

Өчигдөр буузны мах авчих санаатай Саппоро ортол хил үхрийн мах 7500 гэжийнэ. 2 хилийг авлаа. Буузанд биш гурилтай шөл, цуйвангийн зориулалттай болж таарна.

Над шиг ажил гэрийн хооронд өдрийн нарыг бардаг хүнд нөөцийн махны ариун тулаанд мордох зав нь хомс юм.

Ингэхээр хэрхэн битүүрэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм.

Битүү болгосон хоол унд идэж битүүлдэг юм гэсэн. Гурилаар хучиж битүү хийсэн шөл ууж битүүрч болох юм гэж бодонгуут сэтгэл амрав.

Битүүрчлээ гэхээр шинийн нэгний өглөө мөрөө гаргах нь Монгол болж төрөөд цагаан сар хийж буйн үндсэн хийморьлог ёсон бөлгөө.

Иймд мөрөө гаргахдаа далайцтайхан дорвитойхон гаргачихвал жилээ данга даана хэмээн өөртөө итгүүлээд мөр гаргах зүгтээ гараад тэр чигээрээ буурайндаа давхиад оччих хэрэгтэй байгаа юм.

Ингэснээр эргэж ороод цай цүү уух, байхгүй буузаа санах, түгжрэл эхлэнгүүт автуусанд чихэлдэх зэрэг хүндрэлээс зайлсхийж байгаа хэрэг юм.

Буурайндаа ороод золгоо хийхдээ түрүү жилийн хадгаа 2 гарын эрхий хуруунууддаа тус бүр 3 ороож байгаад золгоно шүү дээ.

Барих мөнгөний хувьд гэвэл энэ жил нээрээ 20-н мянгатын зурагтай мөнгөний дугтуй моодонд орох жилдэг шүү.

Жаахан криатив сэтгэвэл 21-н мянгатынх байсан ч болжийно тийм үү.

Тэгээд тэндээ цай цүү бууз хуушуур бишээ цагаалж шинэлэнгээ буурайтайгаа бие хаа үр хүүхдийг нь асуунгаа зочдыг хүлээгээд суучих хэрэгтэй. Буурай яахав намайгаа ихэд санаж дээ гэж бодоод баярлаж таараа.

Ингэж суухын гол зорилго одоо тодорхой болох юм.

Аль болох том машинтай, тэр дотроо намайг багтаачих зайтай, цаашаа олон айлаар орох төлөвлөгөөтэй, тэдгээр нь миний зорилготой төстэй нэгнийг олоход чиглэж байгаа юм.

-Өө тийм үү яамай. Ханиндаа аятайхан юм боллоо гээд дагаад явчина гэсэн үг. Дээр нь түрүү жилийнх шиг шар тор гадуур нь скочдож шуудайрхуу болгож үүрээд бэлгээ хийгээд явах шаардлагагүй болно гэсэн үг. Багаажных нь буланд овоолчиход учиртай.

Ингээд айл айлаар дамжиж, хацар үнэрлэж бууз буудсан кадрууд нь эрээлжилэх нь.

Дашрамд дурдахад айл амьтнаар орохоор хаана юу хийжийнэ гэх мэт асуулт ямагт тулгардаг.

Тэрүүнд нь айхтар том газар лут ажил хийж байгаам шиг хээвнэг хариулах нь золгооны мөнгөний хямралаас гэтэлгэдэг буянтай эд гэдгийг миний бие хэдэнтээ нотлоод буй.

Жишээ нь нэг газар захирлын нарийн бичиг хийдэг бол цагаан сараар захирлын зөвлөх хийдэг гэж хэлэх жишээний.

Тэгэнгүүт гэрийн эздэд Өө энэ чинь лут болж, золгооны мөнгө мэдэхгүй мэдрэхгүй байна гэдэг нь талхны үнэ мэдэхгүй сайдтай дүндээ дүн юм гэж бодогдох арга болох юм.

Маршрутын сүүлийн айлд оруут зориуд уух хэрэгтэй. Согтохдоо гол нь биш лд. Гол нь согтуу харагдах нь стратегийн чухал аргачлал байх юм.

Ингэсэн тохиолдолд хүргэж өгөх, үгүйдээ таксинд суулгах санаачлага гаргах ёсзүйн үүрэг тухайн айлын эзэнд үүсэх тохоогдох нь зүйн хэрэг юм.

Харин зарим нэг хүнээс хоноод яв гэх аяс гарч мэдэх юм. Энэ тохиолдолд юу гэж шинийн нэгэнд айлд хонодог юм гэсэн жоорны үгээр амыг нь таглаж болж байгаа юм.

Ингээд оройдоо марталгүйхэн шиг мөрөө гаргаж дуусгасны тэмдэг болгож буцах зүгээсээ гэртээ морилсноор айлчлал өндөрлөнө.

Иймэрхүү зураглал бүхий үйл ажиллагаа 3 хоног үргэлжилсний эцэст амралтын өдөр эхлэх юм. Энэ 2 хоногт алдсан эрч хүчээ нөхөх таатай боломж юм.

Энэ жилийн цагаан сарыг ингэж зохицуулж өгсөн бурхан талд баярлалаа гэж.

Та хэд яаж шинэлэх гэж байна?

Хүндэтгэсэн

Битмин